Friday, April 20, 2007

Нэг хэмжээст тархалт

Хувьсагч нь ямар шкалаар хэмжигдэж байгаагаас хамааран нэг нэг хэмжээст тархалтын харилцан адилгүй параметр, хэмжигдэхүүнүүдийг боддог ,Хувсагчийг хэмждэг шкалыг 3 хувааж болно,
  • Нэрлэсэн шкал нь хувьсагчийн утгыг ямар нэг анги бүлэгт багтаахыг үзүүлнэ.Жиш: эрэгтэй эмэгтэй г,м.Энд үүссэн анги нь эрэмблэгдэхгүй.
  • Эрэмбийн шкал нь хувьсагчийг утгаар нь ангилаад зогсохгүй , эрэмбэ дараалалд оруулна.Тухайлбал сайн, дунд, муу гэсэн утга өгч болно.
  • Тоон /интервал/ шкал нь утгуудыг эрэмблэх төдийгүй бие биенээсээ ялгагдах хэмжээг тодорхойлно.
Нэг хэмжээст тархалтыг бодох даалгаварыг харилцах хайрцаг, Syntax зэргийг ашиглан 2 янзаар өгч болно.
Data Editor-мэдээлэл хянах цонхны дээр байрлах цэснээс Statistics, Summarize, Frequencies гэсэн товчлуурууд дээр дарахад хувьсагчийн нэр бүхий ба хоосон 2 цонхтой харилцах хайрцаг гарна.
Тоолох шаардлагатай хувьсагчийн нэрийг идэвхжүүлж хоосон цонхруу сумаар зөөгөөд ОК товчлуурыг дарахад гаргах цонх Output -д хувьсагчийн нэг хэмжээст тархалтыг үзүүлсэн хүснэгт гарч ирнэ.Энэхүү тархалтыг графикаар дүрслэх хэрэгтэй бол ОК гэж дарахаас өмнө Charts гэсэн товчлуур дээр дарж графикаа сонгоод Continue гэсэн товчийг дарна.
  • Value lebel-эхний баганд хувьсагчийн авах утга бичигдэнэ.
  • Frequency-баганд тухайн утгын давтамж бичигдэнэ.
  • Percent-баганд давтамжийн хувь гарч ирнэ.
  • Valid percent-баганд хариулт өгсөн хүний тоонд бодсон хувь байна.
  • Cumulative percent-баганд тухайн утга болон түүний өмнөх утгуудад харгалзах давтамжийн нийлбэр хувь буюу хуримтлагдсан давтамж бодогдоно.