- Нэрлэсэн шкал нь хувьсагчийн утгыг ямар нэг анги бүлэгт багтаахыг үзүүлнэ.Жиш: эрэгтэй эмэгтэй г,м.Энд үүссэн анги нь эрэмблэгдэхгүй.
- Эрэмбийн шкал нь хувьсагчийг утгаар нь ангилаад зогсохгүй , эрэмбэ дараалалд оруулна.Тухайлбал сайн, дунд, муу гэсэн утга өгч болно.
- Тоон /интервал/ шкал нь утгуудыг эрэмблэх төдийгүй бие биенээсээ ялгагдах хэмжээг тодорхойлно.
Data Editor-мэдээлэл хянах цонхны дээр байрлах цэснээс Statistics, Summarize, Frequencies гэсэн товчлуурууд дээр дарахад хувьсагчийн нэр бүхий ба хоосон 2 цонхтой харилцах хайрцаг гарна.
Тоолох шаардлагатай хувьсагчийн нэрийг идэвхжүүлж хоосон цонхруу сумаар зөөгөөд ОК товчлуурыг дарахад гаргах цонх Output -д хувьсагчийн нэг хэмжээст тархалтыг үзүүлсэн хүснэгт гарч ирнэ.Энэхүү тархалтыг графикаар дүрслэх хэрэгтэй бол ОК гэж дарахаас өмнө Charts гэсэн товчлуур дээр дарж графикаа сонгоод Continue гэсэн товчийг дарна.
- Value lebel-эхний баганд хувьсагчийн авах утга бичигдэнэ.
- Frequency-баганд тухайн утгын давтамж бичигдэнэ.
- Percent-баганд давтамжийн хувь гарч ирнэ.
- Valid percent-баганд хариулт өгсөн хүний тоонд бодсон хувь байна.
- Cumulative percent-баганд тухайн утга болон түүний өмнөх утгуудад харгалзах давтамжийн нийлбэр хувь буюу хуримтлагдсан давтамж бодогдоно.
No comments:
Post a Comment